
Магтаал • Хүндэтгэл • Эв нэгдэл
Монголын хамгийн анхны магтаал, хүндэтгэлийн наадам 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Та бүхнийг итгэл, магтаал, эв нэгдлийн гайхамшигт өдрүүд хүлээж байна.
Prayse Worship Festival
✝️ Их Эзэн Есүс Христийг алдаршуулах
🎶 Монгол магтаалын соёлыг хөгжүүлэх
🤝 Чуулгануудын эв нэгдлийг бэхжүүлэх
👨👩👧👦 Гэр бүл, залуучуудад зориулсан орчин бүрдүүлэх
📖 Сайн мэдээг түгээх зорилготой үндэсний хэмжээний фестивал юм.
Фестивалын онцлог
🎶 Магтаал хүндэтгэлийн тайз
🙌 Чуулгануудын нэгдсэн магтаал
🔥 Залуучуудын тайз
🎤 Өсвөрийн тайз
👨👩👧👦 Гэр бүлд зориулсан орчин
🤝 Чуулгануудын эв нэгдэл
📖 ДУУЛАЛ 66:2
"Түүний нэрийн сүр жавхланг дуул, Магтаалыг нь сүр жавхлантай болго!"
📅 2026 оны 06-р сарын 25 • 26 • 27
📍 Байгальд ойр, онцгой орчин
✨ Хамтдаа Бурхан луу "ХАРЦАА ӨРГӨЕ"
𝐏𝐑𝐀𝐘𝐒𝐄 𝐖𝐎𝐑𝐒𝐇𝐈𝐏 𝐅𝐄𝐒𝐓𝐈𝐕𝐀𝐋 𝟐𝟎𝟐𝟔Магтаал, хүндэтгэлийн фестивал! ХАРЦАА ӨРГӨЕ"Тэртээ дээш харцаа тогтоожТэнгэрт залрах Тан руу би ширтэнэ." Дуулал 123:1Үндсэн тайз:• Христ итгэлт магтаалын багууд• Магтаалын багуудын амьд хөгжмийн үйлчлэл• Сүнслэг номлол, эдгэрэл чөлөөлөлтийн цагLINEUP• OVERHILLS XAMTЛАГ• NAKI• AWAKEN GENERATION MUSIC Singapore & BADMAA, TEMKA, BAATRAA• АМЬД ҮГ МАГТААЛ• NOMADIC SPIRIT• NOSTALGIA TEAM• SHALL WE WORSHIP Korea & CHIMGEE• ИВЭЭЛИЙН ХУР• ТЭНГЭРИЙН ДУУЛАЛӨсвөр залуучуудын тайз:• Сүм чуулгануудын өсвөр залуусын магтаалын багууд• Залуусын номлол• Хөгжөөнт тоглоом, stand-up comedy, сонирхолтой хөтөлбөрүүдLINEUP• SHYMELLE• YOTA YOUTH MINISTRY• TULGA - Selenge bodonsFESTIVAL EXPERIENCE-Нэгдсэн магтаал хүндэтгэл-Worship Workshop (Korean / Singapore) магтаалын багуудад зориулсан дуу хөгжмийн сургалт-Залбирал-Бэсрэг наадам - Үндэсний монгол наадам-The Open Mic Mongolia stage - нээлттэй дууны албан ёсны тайз-Библийн тэмцээн-Хүүхдийн үйлчлэл-Сургалт - гэр бүл, хувь хүний хөгжлийн сургалт-Movie Night-Галын наадам-Хоол үйлчилгээ-Худалдаа - Христчин бүтээгдэхүүн үйлчилгээ-Спорт хөтөлбөр — Bodons Academy-ON3 Basketball League - 3х3 тэмцээн3 өдөр үргэлжлэх Prayse festival-д та бүхнийг урьж байна.Music • Community • Worship • Camp • Sports • Open Mic • FellowshipМонгол үндэстнээрээНэг зүрх, нэг сэтгэлээр Бурханы нэрийг өргөмжлөхэнэ онцгой мөчид та бүхнийг урьж байна!2026.06.25, 26, 27"Joyful Family Camp" кемпийн талбайд, цонжин болдогТасалбар худалдаанд гарлаа!https://praysefestival.com -с худалдан аваарайЧуулгануудын бүх итгэгчид ээ – уулзацгаая!Энэ зун хамтдаа#ХарцааӨргөе

Эзэнийг магтан дуулж, олон чуулган, уран бүтээлчид, итгэгчид нэгэн зорилго дор нэгдсэн энэхүү наадамд оролцож, дэмжиж, хамтран үйлчилсэн бүх хүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.Prayse Festival 2025 наадамд дараах магтаалын багууд оролцлоо.Амьд Үг магтаалХристийн Нөхөрлөл магтаалЕсүсийн Хаанчлал магтаалJoy of God (Бурхантын Есүс чуулган)Давидын Дуулал магтаалNomadic Spirit (Өөрчлөлт Монгол чуулган)Тэд бүгд хамтдаа Бурханы алдрыг өргөж, оролцогч бүрийн зүрх сэтгэлд хүрсэн хүчирхэг магтаалыг өргөлөө.ХРИСТ ИТГЭЛТ УРАН БҮТЭЭЛЧИД – “NOSTALGIA”ТЭСИЙН ГОЛ ТӨСӨЛБНСУ-ЫН KCCM БАЙГУУЛЛАГА БОЛОН ДУУЧИН SONG JUNG MEEЧУУЛГАНУУДЫН ӨСВӨР ЗАЛУУСЫН МАГТААЛЫН ҮЙЛЧЛЭЛМОНГОЛ ДАВИДЫН АСАР – ЗАЛБИРАЛЫН ҮЙЛЧЛЭЛЗАЛБИРАЛЫН БАГЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРЫН АЛБАTHE OPEN MIC MONGOLIAУУХАЙН ДУУ КЕМПҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДХҮҮХДИЙН ҮЙЛЧЛЭЛЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БОЛОН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛPrayse Festival 2025 наадмыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан дараах байгууллагууддаа чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье:Ерөнхий зохион байгуулагч: Баясалтай Дуулал ТББДэмжигч байгууллагууд:Монголын Эвангелийн ЭвсэлМонголын Пастор Ахлагчдын ХолбооМУБСNew PressPlayground Event HallGV Sound Recording StudioТа бүхний залбирал, дэмжлэг, хамтын ажиллагааны хүчээр энэхүү наадам бодит ажил болон хэрэгжлээ. Бурханы ажилд үнэнчээр зүтгэсэн та бүхэнд гүнээ баярлалаа!Энэхүү гайхамшигт наадмыг бодит ажил болгосон бүх чуулганууд, уран бүтээлчид, сайн дурынхан, дэмжигчид, оролцогчид та бүхэндээ дахин талархал өргөе.Бид хамтдаа магтаж, залбирч, нэг зүрхээр Эзэнийг алдаршуулсан мартагдашгүй өдрүүдийг бүтээлээ!✨ PRAYSE FESTIVAL 2026 – ТУН УДАХГҮЙ!Эзэний алдар үүрд байх болтугай!

Сүүлийн хэдэн долоо хоногт манай магтаалын наадмын тухай мэдээлэл олон итгэгчийн сэтгэлд хүрч, дэмжих хүсэлтэй олон хүн бидэнтэй холбогдож, өөрсдийн боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг хүссэн нь бидэнд маш их урам зориг өглөө.Та нарын итгэл, залбирлын дэмжлэг бидэнд ямар үнэтэй болохыг бид өдөр бүр мэдэрч байна. Тиймээс бидний зүгээс та бүхэнд зориулан фестивалийг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой "Хандивын хэсгийг" албан ёсоор сайтад байршууллаа.Одоо та өөрийн боломжит хэмжээгээр хандив өргөж, энэ магтаалын наадмын нэг хэсэг болох боломжтой боллоо. Таны өгсөн хандив бүр фестивалийн бэлтгэл, тайз, хөгжим, оролцогчдын хэрэгцээ болон урам зориг дүүрэн уур амьсгалыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.Та Яагаад Дэмжлэг Үзүүлэх Чухал Вэ?Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Христэд итгэгчдийн магтаалын фестиваль нь ашгийн бус, зөвхөн Эзэн Бурхандаа алдар, магтаалыг өргөх зорилготой гурван өдрийн цугларалт юм. Энэхүү үйл явдал нь итгэгч биднийг нэг зүрх, нэг сэтгэлээр нэгдүүлж, Бурханы агуу хайрыг дахин сэргээж мэдрэх ховор боломж байх болно.Бидний энэ магтаалын наадам ямар нэг арилжааны зорилгогүй, бүрэн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж байгаа тул таны гар сунган үзүүлэх санхүүгийн дэмжлэг бидэнд үнэхээр хэрэг болох болно. Та энэхүү хандивын хэсгээр дамжуулан өөрийн боломжит хэмжээгээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Таны өгсөн хандив бүр энэ фестивалийн тайз, хөгжим, дуу авианы тоног төхөөрөмж, оролцогчдын хэрэгцээ, урам зоригтой үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхэд зарцуулагдах болно.🤍 Та итгэгч ахан дүүсийнхээ хамтаар Эзэний алдрын төлөө бүтээж буй энэ агуу ажлын нэг хэсэг болоорой.Таны өгсөн хандив—итгэлийн үр жимсийг тарих болно.Та энд дарж эс бол хандивлах гэсэн хэсэг рүү орон дэмжлэг үзүүлэх боломжтой. Хэрэв танд асуулт байвал 88074592 утсаар холбогдоорой.
