Нийтлэлүүд

Христийн Магтаалын Анхны Наадмыг Бид Хамтдаа Бүтээнэ - Дэмжлэгийн тухай

Админ2025 оны 06 сарын 07

Сүүлийн хэдэн долоо хоногт манай магтаалын наадмын тухай мэдээлэл олон итгэгчийн сэтгэлд хүрч, дэмжих хүсэлтэй олон хүн бидэнтэй холбогдож, өөрсдийн боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг хүссэн нь бидэнд маш их урам зориг өглөө.


Та нарын итгэл, залбирлын дэмжлэг бидэнд ямар үнэтэй болохыг бид өдөр бүр мэдэрч байна. Тиймээс бидний зүгээс та бүхэнд зориулан фестивалийг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой "Хандивын хэсгийг" албан ёсоор сайтад байршууллаа.


Одоо та өөрийн боломжит хэмжээгээр хандив өргөж, энэ магтаалын наадмын нэг хэсэг болох боломжтой боллоо. Таны өгсөн хандив бүр фестивалийн бэлтгэл, тайз, хөгжим, оролцогчдын хэрэгцээ болон урам зориг дүүрэн уур амьсгалыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм.


Та Яагаад Дэмжлэг Үзүүлэх Чухал Вэ?


Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Христэд итгэгчдийн магтаалын фестиваль нь ашгийн бус, зөвхөн Эзэн Бурхандаа алдар, магтаалыг өргөх зорилготой гурван өдрийн цугларалт юм. Энэхүү үйл явдал нь итгэгч биднийг нэг зүрх, нэг сэтгэлээр нэгдүүлж, Бурханы агуу хайрыг дахин сэргээж мэдрэх ховор боломж байх болно.


Бидний энэ магтаалын наадам ямар нэг арилжааны зорилгогүй, бүрэн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаж байгаа тул таны гар сунган үзүүлэх санхүүгийн дэмжлэг бидэнд үнэхээр хэрэг болох болно. Та энэхүү хандивын хэсгээр дамжуулан өөрийн боломжит хэмжээгээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Таны өгсөн хандив бүр энэ фестивалийн тайз, хөгжим, дуу авианы тоног төхөөрөмж, оролцогчдын хэрэгцээ, урам зоригтой үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхэд зарцуулагдах болно.


🤍 Та итгэгч ахан дүүсийнхээ хамтаар Эзэний алдрын төлөө бүтээж буй энэ агуу ажлын нэг хэсэг болоорой.


Таны өгсөн хандив—итгэлийн үр жимсийг тарих болно.

Та энд дарж эс бол хандивлах гэсэн хэсэг дээр даран дэмжлэг үзүүлэх боломжтой. Хэрэв танд асуулт байвал 88074592 утсаар холбогдоорой.

Бусадтай хуваалцах